Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 oni 8-r sariin 2-r arav honogiin toim bichver
2020 оны 8-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-08-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 8-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 20.2-23.4 градус дулаан, бусад нутгаар 13.4-18.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 33, Бигэрт 32, Халиунд 30, Алтайд 29, бусад сумуудад 21-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт 3, Цээл, Чандмань сумуудад 4, Есөнбулагт 5, Бугат ,Төгрөг сумуудад 6, бусад нутгаар 7-12 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 25-33 градус дулаан, бусад нутгаар 18-23 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой тосгонд 61, Бигэрт 59, Шаргад 58, Бугатад 56, бусад сумуудад 40-55 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Эрдэнэд 1, Бугат, Чандмань 2, Алтайд 3, Гуулин, Цээлд 4 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Хөхморьтод 85.4 мм, Баян-Уулд 41.7 мм, Шаргад 16.4 мм, Даривт 13.0 мм, Жаргаланд 12.5 мм, Тонхилд 9.6 мм, Төгрөгт 8.7 мм, Тайширт 8.1 мм, Алтай 6.5 мм, Дэлгэрт 6.3 мм, Чандманьд 6.0 мм, Халиунд 4.7 мм, Цээл, Цогтод 3.6 мм, Бугат, Гуулин тосгонд 1.0 мм, Есөнбулагт 0.2 мм, Баянтооройд 0,1 мм, Эрдэнэд 0.0 мм, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй. Салхины хамгийн их хурд Алтай, Бугатад 21 м/с, Тонхилд 18 м/с, Тоорой 15 м/с, бусад сумуудад 6-14 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Бугат, Тонхилд 10, бусад сумдаар 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, түрүүлэлт, бундуйжилтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 8 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 19.7 хувьд сайн буюу Хөхморьт, Баян-Уул, Шарга, Гуулин тосгоны нийт нутгаар, 76.3 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ нийт нутгаар, Чандмань Дэлгэр сумдын ихэнх нутгаар, 4.0 хувьд буюу Жаргалан сумын нийт нутгаар, Чандмань, Дэлгэр сумдын зарим багийн нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан:
Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн:
ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /